www.YaZu.uS.mn

Хуурамч IX богд Жамбалнамдолчойжижанцан

2011-08-16 23:34:30

Ц.Болд:

 

Аравдугаар богд гэгээг Ц.Болдоос  IX богд Жамбалнамдолчойжижанцангийн  талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

Хуурамч IX богд Жамбалнамдолчойжижанцан

-Есдүгээр богдын төрсөн он сар яагаад өөр байдаг юм бэ. Та энэ хүнийг сайн судалсны хувьд юу хэлэх бэ?

-Хуурамч IX богд Жамбалнамдолчойжижанцангийн намтарт түүнийг 16-р жарны усан бич жил буюу 1932 онд Төвдийн Үй мужийн Лхаданбрүл (Лхас хот) хийдийн хойд талд Томисигийн даваанд эцэг Рало (Ра лозова) овгийн Лувсанжамбал, эх Янжинлхам хоёрын хөвүүн болж мэндэлсэн гэжээ. Гэвч түүний намтар түүх нэн бүдэг бөгөөд төрсөн он нь гурван янзаар бичигджээ. <1931>,<1932>, <1922> гэсэн онын чухам аль нь вэ? Түүнийг Монголд залахын төлөө хөдөлгөөн өрнөж байх үест 80 шахсан өтөл өвгөний тухай яригдаг байв. VIII Богдыг нас барсны хойтон жил нь тодорсон, тэр үед  дөрвөн настай байсан хэмээн Буриадад хэвлүүлсэн нэгэн номд бичигдсэн. Гэвч энэ жил Монголд ирээд 68 настай болж таарав. Насаа дарсан уу, эсвэл өмнө нь нэмсэн үү? Ихэнх нь өөрийн яриа дурсамж, <тэр үед тэгж байсан мэдээ бий> гэхчилэн хөндлөнгийн хүмүүсийн үлдээсэн хууч яриаг хожим 90-ээд онд эмхэтгэж, Энэтхэгт түвдээр хэвлэгддэг <Шижа> сэтгүүлд нийтлүүлснээс өөр баримт байхгүй. Дели дэхь Далай ламын төлөөлөгчийн газрынхан ч  түүнийг бараг  танихгүй, намтар түүхийг нь олж өгөх боломжгүй гэж  1999 оны наймдугаар 19 өдөр Шинэ Дели хотоос Дашдоржийн Баярхүүгий бичсэн мэдээллийг< Өдрийн сонин > 1999 оны наймдугаар  сарын 27-ны №145 дугаартаа нийтэлсэн байна.


Ангилал : Намтар түүх | Нийтэлсэн : bogd | Уншсан (252) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Хүнийг биш байгалийг эмчилэх ёс ба газрын зурхай

2011-08-16 23:14:32

Агаараас  ус гаргах арга

Усгүй газар агаараас ус гаргах олон арга байдаг.  Үүнд Язу тарнийн хүчээр ямарч суваг шуудуу татахгүйгээр Хөвсгөл далайн болон Хэрлэн голын усыг агаараар татах  арга юм. Энэ санааг Монголчуудад бүр 1989 онд дэвшүүлж тавьсан боловч хүлээж аваагүй билээ. 1990 онд манай Язу тарничид өвөр Монголын говь цөлийн бүсэд амьдардаг нэг айлд зочилж ийм маанийн худаг байгуулах санааг өгсөнд тэр айлын эзэгтэй 20 жилийн турш ганцаараа цуцалтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 20 га газар ойн төгөл бий болгож эрдэнэ шиш улаан буудай тариалж хамгийн түрүүнд ямаа авчирч тэжээжээ. Ой төгөл дотор нь зөндөө олон буга, тарвага өсөж үржисэн гэнэ. Үүнийг улс нь 20 жилийн дараа мэдэж засмал зам, өндөр хүчдэлийн шугам тавьж бүхэл бүтэн тосгон байгуулж өгсөн тухай, тэр эмэгтэйг үндэсний баатар болгосон тухай  манай улсын зурагтаар 2010 оны 10-р сард гаргаж үзүүлсэн билээ. Мөн саяхан Бээжингийн Монгол хэлний нэвтрүүлгээр номин далай элсийг номхотгож ногоон төгөл ой болгож чадсан тэр эзэгтэйг Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн гэжээ.

Хэрэв манай говь , тал нутагт үүнийг туршиж үзэсэн бол хүн малын ундааны усаар тасрахгүй байх байсан юм. Агаараар татаж ирэх усыг хураах худгийг “Маанийн худаг” гэнэ.   Энэ худгийг хийхэд амархан ажээ.

                      


Ангилал : Тарни зурхай | Нийтэлсэн : bogd | Уншсан (111) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нарыг аргамжих засал

2011-08-16 23:08:50

Нарыг аргамжих засал

Нарыг аргамжих засал

 Энэ 8-р сарын 8 (7 ны бүтэн сайн) өдрийн өглөөний 8 цагаас оройн 8 цаг 8 мөч хүртэл наян ваар архийг нар шингэхээс өмнө наранд өргөж нарыг согтоох , чойжин бууж нарыг аргамжиж бясалгал хийх болно. Бясалгалд эцгийн талаас Манжийн хааны 1-р зэргийн дайфу явсан эхийн талаас Богд хааны төрсөн дүү Лувсанчойжингийн шавь явсан их зохиолч Д. Нацагдоржийн хаяал олон улсын шагналт Язу хэл зохиогч Ц. Болд буюу адистадын таалалаар тодорсон аравдугаар Богд гэгээний 108 хатад гэрч ба шүүгчээр оролцоно. Шувууд тэнгэрээр нисэвч сүүдэр нь газраас үл салах адил нар сүүдрийн заагийг луужингаар олж тогтоосон. Энэ өдөр хөх морь өдөр учир луужин дээрхи аргамжийн улаан утасыг хөх морь өдөр дээр тавихад утасны урьд босоо тэнхлэгийн үзүүрийн 180 хэмд (нэгэн ганц банди, бумба хүнийг зарлигийн үнэн болгогч) Бурвабэлгүүн гэдэг од, түүний эсрэг 0 хэмд Шошаг од тохиож байна. Хэвтээ тэнхлэгийн зүүн үзүүрийн 90 хэмд (нэгэн ганзага хоосон хүнийг байнга ганзага дүүрэн явуулагч) Даниста од, түүний эсрэг 27 хэмд (нэгэн ганц хонийг түмэн цагаан хонь болгогч) Гирдэг од тохиож байна. Нар аргамжих засал сар бүрийн эхний долоо хоногийн бүтэн өдөр бүрд 12 цагт чойжин буух зан үйл дээр явагдана. Яагаад гэвэл хот дагаад хог гэдэг шиг сайхан Санзайн ам, шарга морьтын зуслангийн байгаль орчин бохирдож өмхий ханхай ханхилж тэр ч байтугай нар хүртэл пар хийтэл унгаж байна. Даан ч үүнийг далд оюун ухааны дасгал сургууль хийж үзээгүй хүмүүс мэдрэхгүй өнгөрч байгаа нь харамсалтай байна. Хэрэв хүн хичээвэл ямар ч эрдэм увидасыг олж болдогийн яруу жишээ энэ болой. Тийм учраас энэхүү эрдэм увидасын аргаар арчисан толь мэт нарны явах замыг ариутгаж наян ваар архийг нар шингэхээс өмнө өргөж өлзий хутаг оршоох зорилгоор энэ зан үйлийг явуулж байгаа юм.

 


Ангилал : Тарни зурхай | Нийтэлсэн : bogd | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй